Categories
гадаад мэдээ

Мадрид хотод дэлбэрэлт болж 4 хүн амиа алджээ

Мадрид хотын төвийн байрнуудын нэгэнд лхагва гарагт хүчтэй дэлбэрэлт болжээ.

“Diario” сонины мэдээлснээр, дэлбэрэлт Толедо гудамжинд орон нутгийн цагаар 15:00 цаг орчимд болжээ. Дэлбэрэлтийн улмаас байшингийн дээвэр сүйдсэн байна.

Түүнчлэн ослын улмаас 6 хүн шархдаж, 4 хүн нас баржээ. “La Sexta” телевизийн мэдээлснээр, хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *