Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх зарлиг гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.05.26/ зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-нд буюу бямба гаригт үргэлжлэх юм байна.
Жудо бөхийн ДАШТний алт(2013), мөнгө(2017), хүрэл медальт(2019) ААШТний хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт Азийн наадмийн аварга Мастерсийн алт, хошой хүрэл Гранд Сламын 7-алт 6-мөнгө 5-хүрэл, Гранд Приксийн 5-алт 5-мөнгө 8-хүрэл, Дэлхийн цомын 4-алт 2-мөнгө 1-хүрэл медальт, Самбо,Кураш бөхийн дэлхийн аварга Геннисийн амжилтийн эзэн МУГТ М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.