Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг Туркийн “Гран-при”-аас мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдө эхэлллээ. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа.

Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медалын эзэн болсон. Энэ жинд барилдсан Б.Хорлоодой хоёрдугаар тойргоос, 48 кг-д О.Баасансүрэн эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзлэв. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Г.Чойжилсүрэн, 81 кг-д Б.Мөрөнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар барилдана. Анаталиягийн Гран-При тэмцээний эхний өдөр 19 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Казахстан, Косово, Молдав, Польш, Румын нэг алтан медаль хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *