Categories
мэдээ нийгэм спорт

Монголын шигшээ баг Японы багийг хожиж, хэсгээ тэргүүлэв DNN.mn

Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний D хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарчээ. Тус тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтаж байна.

Манай улсын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтаад байсан. Хоёр хоногийн өмнө Польш, Бельгийн багуудтай хийсэн тоглолтоо ялалтаар өндөрлүүлж, харин өнөөдөр Япон улсын шигшээ багийг хожсоноор ийнхүү хэсгээ тэргүүлжээ. Тоглолтын цаг дуусах дөхсөн үед багуудын онооны харьцаа 18:18 болж тэнцээд байсан юм. Харин сүүлийн мөчид Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Ананд хоёр оноо авч чадсан нь хожлын оноо байв.

Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний хэсгийн тоглолтуудад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт авсан оноогоороо тэргүүллээ.

  • Монгол – 62 оноо
  • Франц – 60 оноо
  • Япон – 59 оноо

Түүнчлэн хасагдах шатанд Изралийн шигшээ багтай оноолт таарсан. Тус тоглох тоглолт өнөөдөр 22:15 цагаас болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *