Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Доржийн Мөнхөө Хөдөлмөрийн баатар боллоо DNN.mn

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тодруулбал нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрхзүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат Доржийн Мөнхөөд Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Тэрбээр төрөлх сумаасаа эмчийн гараагаа эхэлж, Эрүүл мэндийн салбарт Эх Нялхсын орлогч сайд хүртэл дэвшиж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Ардын Их Хурал, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. Эрүүл мэндийн салбарт 60 гаруй жилийн хүч хөдөлмөрөө зориулахдаа эх хүүхдийн эрх ашгийг төрийн бодлогоор хангах эрхзүйн орчныг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагаа У.Хүрэлсүх ерөнхийлөгч онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *