Categories
мэдээ нийгэм

Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга болжээ DNN.mn

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ.

Удаах байрт Финланд, Эстонийн тамирчид орсон байна.

Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд XII байр эзэлж байсан ба түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

One reply on “Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга болжээ DNN.mn”

Гайхалтай амжилт дасгалжуулагч нь хэн юм бол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *