Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс, БНХАУ-ын хилийн эргэлтийн цэгийн шалгалт 2024 оноос эхэлнэ DNN.mn

Хилийн зурвас газраас Хятад улсад шилжүүлсэн гэх ташаа мэдээллийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно.  Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.

Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.

Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *