Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө тулалдана

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн Азийн наадамд Монголын ширэн бээлийтнүүдээс эрэгтэй 10, эмэгтэй гурван боксчин оролцож байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг Шри Ланкын боксчин Калухат Эранди Жимханиг 3:0-оор хожиж, хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. М.Нандинцэцэг ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 30-нд Казахстаны боксчин Ж.Шекербековатай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

ОУХМ М.Нандинцэцэг эхний тойрогт Непалийн (Балба) боксчин Мину Гурунг илт илүүрхэж ялсан бөгөөд өнөөдөр Шри Ланкын боксчинг хожиж, хүрэл медалийн болзол хангаад байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ О.Сувд-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдлаа. О.Сувд-Эрдэнэ Тайваний Чен Чиа Линийг ялж, шөвгийн наймд шалгараад байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *