Categories
мэдээ улс-төр

“М.Мөнхөөг баривчилсан нь Н.Энхбаярыг улс төрөөс холдуулах гэсэн ажиллагааны нэг хэсэг” гэв

Өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Б.Тулга нар цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн үеэр хэлэхдээ “Н.Энхбаяр даргын ээлжит эмчилгээ нэг сарын өмнөөс эхлэх ёстой байсан ч хилийн хоригтой байсны улмаас хойшлоод байсан юм. Байнгын заналхийлэл дунд Н.Энхбаяр дарга нэлээд эрчимтэй ажилласан. Намынхаа ажлыг нэлээд хийсэн. Эмчилгээнд явахын өмнө АТГ-аас Н.Энхбаяр даргад хилийн хориг байхгүй гэж мэдэгдсэн. Шалгаад үзтэл хилийн хориг нь цуцлагдаагүй байсан. Ингээд бид нэлээд ярьж, тодорхой түвшинд асуудлыг уламжилж, хилийн хоригийг цуцлуулсан. Одоо БНСУ-д эмчилгээгээ хийлгээд явж байна” гэв.

Мөн Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг ямар үндэслэлээр саатуулсан тухай ийм тайлбарыг өглөө.

“М.Мөнхөөг АТГ-аас яагаад саатуулсныг бид тодруулж амжаагүй. Хэлмэгдүүлэлтийн процессоо нуухын тулд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад энэ амралтын өдрөөр Төв аймгийн хорих анги руу шилжүүлсэн байна. Бид ямар ч гэм зэмгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй хүнийг саатуулсанд гайхаж байгаа. Аль нэг хүнийг яллахын тулд гэм зэмгүй хүнийг нь баривчилдаг энэ арга руу орчихлоо. Эцсийн зорилго нь Н.Энхбаяр даргыг улс төрөөс холдуулах гэсэн ажиллагааны л нэг хэсэг. Н.Энхбаяр даргыг яллахын тулд М.Мөнхөөг барьцаалж, үйл ажиллагаанд саад хийж, мохоох гэж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *