Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой

УИХ-ын дарга М.Энхболд хоёр цагийн өмнө өөрийн твиттертээ ийнхүү жиргэжээ.

“Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү” гэжээ.

Medee.mn сайтынхан өчигдөр орой дараах мэдээллийг цацсан нь УИХ-ын даргыг хариу барихад хүргэсэн байна.

Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорьж, С.Баярыг суллахаар тохирсон уу


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас баривчлан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн билээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг нэг сар хорих шийдэлд хүрээд байгаа аж. Хэдийгээр маргааш түүнийг нэг сар үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болох хэдий ч өмнө нь ийнхүү тохироонд хүрсэн бололтой. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохирсон талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг суллах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *