Categories
мэдээ нийгэм

М.Батдулам: Аялалд зуучлуулсан иргэд 150 сая төгрөгөөр хохироод байна

Өмнөд Солонгос руу аялах гурван сарын хөтөлбөрт хамрагдан залилуулсан иргэд мэдээлэл хийлээ. Хохирогч М.Батдулам хэлэхдээ “Энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр цахимаар Өмнөд Солонгос руу аялах хүмүүсийг бүртгэх зар явсан. Үүний дагуу Сүхбаатар дүүрэгт байрлах төв байранд очиж уулзсан. Танилцуулгандаа, манай компани туршлагатай, виз гаргалт асуудалгүй гэж үнэмшүүлсэн. Аялалын нийт зардал зургаан сая гээд урьдчилгаа гурван саяыг нь авсан.Гэвч аялалын хугацаа болоход виз гараагүй. Үүнийг тус компанийн ажилтан Сайнзаяа, Гантуяа нар тайлбарлахдаа “элчин солигдсон тул сарын хугацаагаар хойшлуулсан” гэсэн хариу өгсөн. Бид заасан хугацаанд буюу долоодугаар сарын 5-ны өдөр очиход тус компанийн захирал Д.Саран сураггүй алга болсон байсан. Сураг гаргаж чадаагүй учир Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан.Цагдаагийн байгууллагаас одоог хүртэл хариу өгөөгүй. Бид Д.Саран гэх эмэгтэйн регистрийн дугаарыг ажилчдаас нь авч shuukh.mn-ээр хайгаад үзэхэд 2012 онд залилангын хэргээр 13 жилийн хорих ял эдэлж байгаад батлан даалтаар суллагдсан гэх мэдээлэл гарч ирсэн. Төрсөн дүүг нь сураглан уулзахад гуравдугаар сардбатлан даалтаар гаргаж авсан боловч одоог хүртэл холбоогүй байгаа гэж хэлсэн. Тус компаниа батлан даалтаар гараад сар гаруйн дараа байгуулсан. Шүүх хяналтын байгууллагын хараа хяналтанд байх ёстой хүн гадуур сул чөлөөтэй, компанибайгуулан залилан хийж явна. Үүнээс болж 50 хүн нийт 150 саяар хохирлоо.Бид үүнд гомдолтой байна” гэв.

А.АНУЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *