Сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар М.Номин-Эрдэнэ охин эмчилгээний зардалтай болжээ.
Учир нь хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай болж, салбар салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлсэн.
Тэгвэл сайхан сэтгэлт Монголчуудын хандив тусламжаар М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний төлбөр бүрджээ. “М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд нийт 73 сая төгрөг цугларсан байна.
Иймд М.Номин-Эрдэнэ охин эмчилгээ хийлгэхээр энэ сарын 16-нд БНСУ-ыг зорихоор болжээ.