Categories
мэдээ спорт

М.Ананд аварга тэргүүтэй 3 бөх 9 даваатай башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгч бөх Абиг хатакакоми мэхээр давснаар 9 даваатай болов.

Энэ өдөр Сэкиваке Точиношин Митакүэмигээр 9 дэх даваагаа авсан бол Озэк Гойэдо, Такаясү нар өрсөлдөгч бөхчүүдээ даван 7 даваатай боллоо. Харин Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил Мёогирюүг давж 6 даваа болов. Өнөөдөр Чиёотайрюүтай барилдана. Маэгашира Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар энэ өдөр даваагаа ахиулж чадсангүй.

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Сэйро А.Өнөболд, Миторюү Б.Төрболд нар хоорондоо барилдан Миторюү давлаа. Мөн Азамарюү С.Тодбилэг, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхчүүдээ давсан бол Кирибаяма Б.Лхагвасүрэн, Кёкүшюүхо Эрдэнэбаатар нар учраа бөхдөө уналаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *