Categories
гадаад мэдээ

Луганск дайны байдал зарлав

Өөрийгөө тунхагласан Луганск Ард улсын удирдлага бүс нутагт дайны онц байдал тогтоохоор шийдэв. Энэ тухай ЛАУ-ын тэргүүн, “ард түмний захирагч” гэгдэх Валерий Болотов мэдэгджээ. “Киевийн хунтын зүгээс байлдааны ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээг авч байна. Манай хүмүүс хөнөөгдөж эхэллээ” гэж тэр хэлээд, бүх нийтийн дайчилгааг зарлажээ.
Тавдугаар сарын 22-ны өглөөнөөс эхлэн Рубежное, Лисичанск  хотуудын районд тулаан болж байна. Украины армийн хуягт техникийн цуваа Луганск хотын зүг довтолгоон эхлүүлжээ. Пүрэв гаригт шилжих шөнө Зүүн өмнөдийн армийн сайн дурынхан Украины хуягт техникийн цуваанд довтлон, гурван хуягтыг эзлэн авсан байв.  Киевийн  мэдлийн арми самуунт мужуудыг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “номхотгохыг” оролдож байна. Луганск мужийн төвийн зүг 200 орчим цэргийн техникийн цуваа хөдөлсөн ба Луганск цэргийнхний довтолгоог хүлээж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *