Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын даргын урсгал зардлыг 4.9 тэрбумаар нэмнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэг дараах төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

  1. Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300 сая,
  2. УИХ-ын даргын урсгал зардлыг дөрвөн тэрбум 952.8 сая,
  3. ХЭҮК-ийн даргын урсгал зардлыг нэг тэрбум 664.6 сая,
  4. Соёлын сайдын урсгал зардлыг нэг тэрбум 400 сая,
  5. Санхүүгийн зохицуулах хорооны даргын урсгал зардлыг нэг тэрбум 427.5 сая,
  6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын урсгал зардлыг нэг тэрбум,
  7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын урсгал зардлыг 500 сая,
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 250 саяар нэмэгдүүлэх юм байна.

Мөн шинээр байгуулж буй Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг нэг тэрбум 738 сая төгрөгөөр тооцож төсөвт тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *