Blue Moon үзэсгэлэнгийн танхимд Уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “ЛОНХОН ДОТОРХ УРЛАЛ” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Лонхон доторхи энэхүү урлалын төрөл нь монгол орны байгаль цаг уур, амьдрал ахуй, их хотын хэмнэл зэргийг бэлэг дурсгал байдлаар, лого, өгүүлэл, зохиомж зэргийг уран бүтээлчийн сэтгэмжээр илэрхийлж байгаагаараа онцлогтой урлаг аж.
Лонх буюу шилэн дотор зөвхөн архи дарс биш монгол хүний оюуны үнэт бүтээл байж болно гэдгийг, аливаа зүйлийг эерэг өнцгөөр харах төлөвшилийг нийгэмдээ түгээж байгаа нь уг үзэсгэлэнгийн агуулга болж байна. Үзэсгэлэн 28-ныг хүртэл дэлгэгдэх юм байна.