Зэсийн нийлүүлэлт багасаж, уг таваарын томоохон худалдан авагч Хятадын эрэлт нэмэгдсэнээс зэсийн үнэ өсчээ. Тодруулбал өнгөрсөн жилтэй харьцуулахад экспорт нь 7.9, импорт нь 16.7 хувиар өссөн байна. Чилийн зэсийн уурхайн ажилчид ажил хаясантай холбогдуулан таваарын нийлүүлэлт бага зэрэг багассан гэнэ. Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдах зэсийн үнэ баасан гаригт 0.4 хувиар нэмэгдэж, тонн нь 5844.5 доллартай тэнцэв. Ингэснээр уг таваарын ханш өнгөрсөн долоон хоногт 1.3 хувиар өслөө.
О.ӨНӨР