Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Лхүмбийн хэрэг 77 жилийн дараа Лүймэдийн хүүгээр үргэлжилж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах үеэр зарим гишүүдийн зүгээс огцруулах үндэслэлд дурдсан дөрөвдүгээр зүйл нь хүний эрхийг зөрчсөн байгаа талаар мэдэгдсэн. Лхагва гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ тухай ингэж ярьсан юм. Тэрбээр “Ерөнхий сайдыг эдийн засгийн асуудлаар голлож буруутгаж байгаа гэж хэвлэлээс уншлаа. Өргөн барьсан бичгэн дээрээ дөрвөн үндэслэл гаргасан байгаа. Гуя дагаж хүзүү гэдэг шиг дөрөвдүгээр заалт байна. Уг заалт нь хүний эрхийг ноцтой зөрчсөн заалт. Танхимд сууж байгаа Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байгаа мэт боловч үндсэндээ бид гадаа байгаа хүмүүсийн хүний эрхийн асуудлыг шийдэх гэж байна. Гадаа байгаа хэн нэгний ах дүү эмч, багшийн асуудлыг шийдэх гэж байна. Өргөн барьсан заалт дотор Лхүмбийн хэрэг шиг заалт явж байгаа. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн хэрэг гээд байгаа зүйл орчин цагийн Лхүмбийн хэрэг болчихсон. АТГ-ын мэдээллийг сонссон. 118 хуудас шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэж ярьж байгаа. Шинжээчийн дүгнэлт гэх 118 хуудас зүйлийг өөрт нь, өмгөөлөгчид нь ч уншуулдаггүй. Үүн дээр тайлбар хийлгэж, хариу няцаалт өгүүлэхгүй байна. Үндсэндээ бид 1937 оны зохиомол хэрэг шиг дуулианаар улс төрийн шийдвэр гаргах гэж байна. Энэ шийдвэрийг би эсэргүүцэж байна. Бид улс төрийн шийдвэр гаргах юм бол улс төрийн цэвэр шийдвэр л гаргах хэрэгтэй. Эдийн засгийн шийдвэр гаргах гэж байгаа юм бол эдийн засгийн шийдвэрээ цэврээр нь гаргах шаардлагатай. Яагаад далимдуулан монгол хүний эрхийг зөрчих шийдвэр дандаа оруулж ирдэг юм. Х.Тэмүүжин сайдын асуудлыг дагуулаад баахан хүний эрх зөрчих асуудал оруулж ирж байсан. Тэр үед нь бид эсэргүүцсэн. Одоо Н.Алтанхуяг сайдын асуудлыг дагуулаад баахан хүний эрх зөрчих асуудлыг оруулж ирлээ. Ардын намынхан яагаад өргөн барьсан бичиг болгондоо хүний эрхийг зөрчсөн асуудал оруулж ирдэг юм. Яагаад МАН 1937 оных шиг асуудлыгоруулж ирдэг юм. Түүнийгээ тэр XX зуунд нь тэр чигт нь булшлаад цэвэр явж болдоггүй юм уу. Яагаад дандаа хүний эрхийн асуудлыг өргөн барьсан бичиг болгондоо хавчуулж явдаг юм бэ. Би үүнийг эсэргүүцэж байна. Миний дургүй хүрч байна. Гадаа байгаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа тул энэ кнопыг дарах нь бүү хэл даруулахгүй байх гэж бодож байна. УИХ-ын дарга ч гэсэн дөрөвдүгээр заалтыг хүний эрхэд халдсан зүйл гээд хүлээж авахгүй буцааж болох байсан. Тэгсэн харин байнгын хороогоор хэлэлцэгдээд явчихлаа. Үндсэн хуулиар заасан хүний эрх дотор гэрээний эрхийн харилцаа гэдэг зүйлийг хуульчилж зохицуулсан. АТГ-ын үзэж байгаагаар бол Л.Гансүхийн гэрээний харилцаан доторх зүйлийг шалгахаас илүүтэйгээр гэрээнд огт тусгагдаагүй зүйлийг шинээр оруулж ирэн зохиомол хэрэг үүсгээд байгаа юм. Төрөөгүй хүүхэд, алаагүй баавгайн төлөө Лхүмбийн хэрэг шиг хэрэг дээр Л.Гансүх мөрдөгдөж байгаа. Дэлхийн ямар ч ардчилсан улсад байдаггүй сэжигтнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг нь цагдан хорьж байцаадаг зүйлийг гаргаж ирж байна. Өмгөөлөгчийгөө хориод ирэхээр энэ нийгэм дампуурал руугаа явна. Манайхан зохиомол хэрэг, Лхүмбийн хэргээр нь дагаад намирчихсан том мангас дарах гэж байгаа юм шиг байдаг болсон. Үндсэндээ 20 гаруй жилийн хугацаанд босгосон үнэт зүйлсээ индэр дээр ярьсан. Тэгвэл энэ яриад байгаа үнэт зүйл чинь хүний эрх. Босгож ирсэн энэ үнэт зүйлээ нурааж 1937 оны тэр загвараар явах гээд байна.

Өнөөдрийн кноп бохир кноп болох гээд байна. Хүний эрхийг зөрчсөн хамгийн муухай кноп болно. Ардчилал хүний эрхийг барьж идэх үр могойг төрүүлчихсэн байна. Энэ үр могой чинь явж байна” гэдгийг чуулганы танхимд суусан гишүүд болон Монголын ард түмэндээ хандаж хэлсэн юм. Өнгөрөгч зууны хар бараан бүхэн түүхэнд л үлдсэн гэдэг ч начир дээрээ 1937 оны Лхүмбийн хэрэг 77 жилийн дараа Лүймэдийн хүүгээр үргэлжилж байна гэдгийг өгүүлж байлаа.a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *