“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн баярын өдөр энэ долоо хоногийн лхагва гаригт тохионо. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.
Цар тахлын улмаас уг өдрийг тохиолдуулан хүүхдүүдийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаагүй юм.
Энэ жилийн хувьд төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг болохыг өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ. Баярын хөтөлбөрөөс дурдвал 3,000 хүний бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал, “Мөрөөдлийн ертөнц”, “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт болох юм байна.
Mөн Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулна, 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг түгээнэ.
08:00-20:00 цагийн хооронд
- Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамж
- Засгийн газрын ордны баруун, зүүн тал
- Туушин зочид буудлын урд зам
- Шангри-Ла төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг өнөөдөр мэдээллээ.
Үүнээс гадна зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр нь Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо. Уг өдрийг угтан Гандантэгчэнлин хийдээс 14-25 насны хүүхэд, залуусын дунд залуу хойч үедээ бурхан багшийн ёс суртахууныг өвлүүлэх зорилготой “Ёс суртахууныг түгээе, бие биедээ тусалъя” уриатай ТикТок видео бичлэгийн уралдаан зарлаад байгаа билээ.
Ингэснээр ирэх сард бүх нийтээрээ хоёр өдөр амрах нь.