Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лего компани түүхэндээ хамгийн олон буюу 9000 ширхэгтэй угсардаг тоглоом бүтээжээ

Лего компани түүхэндээ хамгийн олон ширхэгтэй угсардаг тоглоомын цуглуулгыг худалдаанд гаргасан байна. Хар баасан гарагаар худалдаанд гаргасан уг тоглоомын өндөр нь 27 см, өргөн нь 52 см аж. Колизейн цуглуулгаас өмнө “Оддын дайн” уран сайхны кинонд гардаг “Мянганы шонхор” цуглуулга хамгийн олон ширхэгтэйд тооцогдож байсан талаар Лего компаниас мэдээлжээ.

Энэ нь Ромын амфитеатр Колизейг дуурайлган хийсэн загвар бөгөөд нийт 9036 ширхэг эд ангиас бүрдэх аж. Колизейн угсардаг тоглоомын цуглуулгыг 549.99 доллараар /өнөөдрийн ханшаар 1’567’246 төгрөг/ худалдаалсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дууссан байна. Уг цуглуулгыг 18 ба түүнээс дээш насныханд зориулсан хэмээн Лего компанийн сайтад бичжээ. Сонирхуулахад, сая сая жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог Ромын Колизей нь МЭ 80 онд нээгдсэн бөгөөд гладиаторуудын тулааныг үзэхээр олон мянган хүн уг амфитеатрыг зорьдог байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *