Өнгөрсөн баасан гаригт Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын сүмд халдлага гарч 40 гаруй хүн амиа алдсан хэрэг гарсан.
Уг хэргийг Австралийн иргэн, 28 настай Брентон Таррантыг үйлдсэн болохыг тус улсын цагдаагийг газраас мэдээлэв.
Халдлага үйлдсэн этгээдийг ирэх сарын 5-ны өдөр болох дараагийн шатны шүүх хурал хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Шүүгчийн зүгээс өгсөн тайлбарт, Брентон Таррантыг батлан даалтаар гаргах өргөдөл ирээгүй, мөн дараачийн шүүх хурлаар түүнд нэмэлт ял тулгах учир ийнхүү үргэлжлүүлэн хорихоор болж буй аж.
Крайстчерч хотын муслиман, христийн хоёр сүмд халдлага гарсны улмаас хамгийн сүүлийн мэдээллээр 50 хүн амиа алдаж, мөн 50 орчим хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Халдлагатай холбогдуулан цагдаагийн нэмэлт хүчийг Крайстчерч хотод дайчлан ажиллуулж байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн улс орон даяар аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюулын түвшинг нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд, одоо үйлчилж буй зэвсгийн тухай хуулийг эргэж харах цаг болсныг сануулсан байна.