Categories
мэдээ нийгэм

Лабораторийн шинжилгээнд хамруулжээ

Дархан сум, Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах мах, махан бүтээгдэхүүний цех, хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний газрууд, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд худалдаа үйлчилгээ эрхлэгч, нийт 44 аж ахуй нэгж байгууллага, 213 иргэний үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, чанар аюулгүй байдалтай холбоотой нийт 136 зөрчил илрүүлж 89-ийг нь газар дээр нь арилгуулан 165 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараасан байна.

Мөн “Тээвэр Дархан” ХК-ийн хүнсний зах, “Номинтав трейд” ХХК, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд худалдаа эрхлэгч иргэд, мах, махан бүтээгдэхүүний цех, нийт 14 цэгээс агаарын 7, арчдасны 164, хүнсний бүтээгдэхүүний 18, цагаан будааны 20, хүнсний ногооны 8, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн балны 75, нийт 121 дээж авч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори, Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *