Categories
мэдээ нийгэм

Лаборатори сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулжээ

Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 9-ний өдрүүдэд үргэлжиллээ.

Сонгон шалгаруулалтад 136 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтыг хийсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцэж ажлын байраар хангагдсан 42 сургуулийн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *