УИХ-ын дэд дарга Л.Цог саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөөс нь мөнгө нэхсэн талаар ярьжээ. Тодруулбал, Л.Цог “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн. Харин өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж нэг сая ам.доллар өг гэсэн” бололтой. Л.Цог тухайн үед эсэргүүцэх маягтай хариулт өгөхөд намын дарга нь түүнийг намын нүүрээр явж байж хэмээн шантаачилсан гэх. Тэгсэн хэрнээ Н.Энхбаяр даргийн авлига илрэх үед “Намайг хэлмэгдүүллээ” гэдэг хэмээн нэлээд шүүмжлэнгүй ярьсан байна.