Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвсүрэн: Стресс, сэтгэл гутралаас үүдэн нойргүйтсэн бол аюурведа басти эмчилгээнд орохыг зөвлөж байна DNN.mn

“Ла Сантэ” эмнэлгийн Аюурведа терапист Л.Пүрэвсүрэнгээс Аюурведа эмчилгээний талаар тодрууллаа.


Аюурведа эмчилгээний талаар та тайлбарлаж өгөөч?

-Аюурведа гэдэг нь амьдрах ухаан гэсэн утгатай, 5000 жилийн өмнө Энэтхэгт үүссэн анагаах ухаан. Төвд болон Хятадын уламжлалт анагаах ухааныг Аюурведаас гаралтай гэдэг. Ер нь Монголын уламжлалт анагаах ухаантай ижилхэн гэж ойлгож болно. Товчхондоо бол тархинд үүссэн өвчлөл, гэмтэл блокийг тайлж шалтгааныг нь бүрэн анагаадаг гэсэн үг. Одоогийн байдлаар манай эмнэлэгт Аюурведын Марма 108 цэгийн бариа, Широдара, Басти гэсэн 3 төрлийн үйлчилгээг хийж байгаа.

-Энгийн барианаас юугаараа ялгаатай вэ?

-Энгийн бариа бол зөвхөн булчин суллана. Аюурведа бол бие сэтгэлийг цогцоор нь эмчилдэг анагаах ухаан. Тухайн хүнийг энергийн түвшинд нь маш сайн цэвэрлэхээс гадна эд эсээр нь бүхэлд нь гадна, дотроос нь эмчилж байна гэсэн үг.

-Зөвхөн тухайн өвчнийг бус өвдсөн болон өвдөх шалтгааныг нь сууриар нь эмчилж байна гэсэн үг үү?

-Тийм. Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ачаар антибитокийг зохион бүтээсэн ч одоо эргээд антибитокийн зохистой хэрэглээний талаар санаа зовж эхэлж байна. Энэ утгаараа бие, сэтгэлийг хамтад нь эмчлэх, суурь үндсийг нь олж, энергийн түвшинд эмчлэх тэр аргуудыг эрэлхийлдэг болсон. Ердөө тэр л гэсэн үг. Эм тариагүйгээр таны дархлааг дэмжиж, бие сэтгэлийг тогтуун болгоно. Мөн өвчнийг илааршуулна.

-Танай эмнэлэгт Аюурведийн 3 төрлийн эмчилгээ хийдэг гэсэн. Тэдгээр эмчилгээний тухай тайлбарлаж өгөөч?

-Марма 108 цэгийн бариа нь биеийн энергийн урсгал 107 цэг дээр дараад бидний амин чухал нэг цэгийг нээдэг. Ингэснээр энергийн урсгал нээгдэж, цэвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд нь үндсээрээ сайжирч байна гэсэн үг. Широдара гэдэг нь толгойн цэвэрлэгээ. Уураг тархийг тосоор тэжээж хүнийг гүн нойрсуулах, тархинд байгаа блокуудыг гаргаж траумаг арилгах зорилготой. Стресс, сэтгэл гутралтай, айдас түгшүүртэй, гүн нойрсож чаддаггүй хүмүүст илүүтэй санал болгодог. Басти гэдэг нь шар тосон угаалга гэсэг үг. Энэ эмчилгээ нь нүд, чих, хамар, ходоод, хүйс, нуруу, хуянтдаг хэсгүүд болон биеийн 7 хүрдийг идэвхжүүлэх зорилгоор хийдэг. Нүд угаахаар нүд загатнах, аргах, нүдний угаар хатгах, хэт их дэлгэцийн хамааралтай хүмүүст илүү ач тустай.

-Энэ эмчилгээнд ороход нас заадаг уу?

-Аюурведа эмчилгээнд маань 6-аас дээш насны бүх хүмүүс орох боломжтой, жирэмсэн эмэгтэйчүүд ч орж болно.

-Дээр дурьдсан 3 төрлийн эмчилгээг хамтад нь хийлгэх ёстой гэсэн үг үү?

-Энэ 3 төрлийн эмчилгээг заавал хамт хийлгэх ёстой гэсэн үг биш. Тухайлбал ажлын онцлогоос болоод ч юм уу нүд нь их аргаж загатнадаг хүн бол нүдний басти эмчилгээ хийлгэж болно. Нүдэнд эмчилгээ хийхэд зөвхөн гаднаас нь угааж байна гэж ойлгож болохгүй, тосон эмчилгээ нь цаашаа торлог бүрхэвч гэх мэт нүдний хараанд нөлөөтэй эд эсэд шингэж тэжээл болж байна гэсэн үг. Хэрэв ходоод нь зангирч өвддөг бол зөвхөн тэр хэсэгтээ ч гэдэг юм уу хэсэгчлээд хийлгэж болно.

-Аюурведа эмчилгээнд орсон бол хориглох хоол хүнс байдаг уу?

-Манайд Авурведа үйлчилгээнд орсны дараа хар шөл, багсарсан арвайн гурил, тусгай жороор хийсэн дархлаа дэмжих цай өгдөг. Тэрнээс эмчилгээний дараа хоолны тусдаа жор байхгүй. Эмчилгээнд орсны дараа бол даарч болохгүй, бугуйгаа ил гаргах, шагайнаас доошоо нүцгэн явах, сав бөөр, хөлний улнаас даарч болохгүй гэх мэт зөвлөгөөг өгдөг. Тухайн өдрөө л гам сайн барихад болно.

-Энэ эмчилгээнд ороход тогтсон хугацаа гэж байдаг уу?

-Тухайн өвчлөлөө илаарштал л явна. Нойргүйдэх өвчтэй бол Широдара эмчилгээнд ороод илааршаад гүн нойрсдог болтлоо л орно. Зарим хүмүүс бол нэг ороод л сайхан бөх унтаад эхэлдэг. Зарим хүмүүс архаг нойргүйдэх шинж тэмдэгтэй явсаар байгаад удсан бол 2-3 удаа гэх мэт явдаг.

-Аюурведа эмчилгээнд орж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар шинж тэмдэгтэй ирдэг?

-Дийлэнх үйлчлүүлэгчид ерөөсөө стресс, сэтгэл гутралаас болж нойргүйтсэн байдаг.

-Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх, түүнээс гарах арга зам юу вэ?

-Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэл нь буруу болчихсон. Хэт олон цагаар ажилладаг. Унтах ёстой цагтаа унтдаггүй, идэх ёстой хоолоо иддэггүй. Хэт их ажилдаа төвлөрөөд тэрэндээ хүрэх гээд өөрийгөө хаячихдаг. Тэрнээс л стресс үүсэж эхэлдэг. Ямар ч байсан өдөрт тогтмол, цөөхөн гэлтгүй хэдэн минутын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой. Суудлын ажил хийдэг бол мөр, хүзүүний дасгал хийх хэрэгтэй. Мөн ус сайн уух хэрэгтэй. Хоолоо цагтаа идээд, цагтаа унтах ёстой гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй.

-Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

2 replies on “Л.Пүрэвсүрэн: Стресс, сэтгэл гутралаас үүдэн нойргүйтсэн бол аюурведа басти эмчилгээнд орохыг зөвлөж байна DNN.mn”

Хаяг хаана байрладаг вэ.цаг авах гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *