Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн сайл БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дэл Торо-д бараалхав

Уулзалтын эхэнд Л.Пүрэвсүрэн сайд цаг гарган хүлээн авч уулзаж буй БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дел Торо-д талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг БНКУ-ын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Модэсто Кастро Руст уламжилж өгөхийг хүсээд, илгээлтийг гардуулав.

Сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нь манай хоёр ард түмний ойлголцол, нөхөрлөлд суурилж ирснийг онцолж, иргэд хоорондын харилцаа хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Мөн Монгол, Кубын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан сонирхсон аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, зарим салбарт хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцах бололцоо бүрэн дүүрэн буйг мэдэгдэв.

БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дел Торо энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Эцэст нь Л.Пүрэвсүрэн БНКУ-ын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Модэсто Кастро Рустыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг нотлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *