Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана DNN.mn

Швейцарь авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонссон юм.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцлоод 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Уулзалтад оролцогчид хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах, Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах асуудлыг судалж үзэн 2023 оны улсын төсвийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Харин төрийн бодлогыг бодит ажил болгон, дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоо шаардлагатай гэв.

2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.зураг

зураг
зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *