Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендэрийн Үндэсний хорооны хурлыг
нээж хэлсэн үгэндээ хөдөлмөрийн тэгш бус байдал хэтэрч, гэрлэлт залуужвал
эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг талаар хэллээ.

Тэрээр “Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт өсөх болно. Ходоо, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл дандаа шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирдэг. Тэр нь яг гүн унтаж байх цаг. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярих шаардлагатай байна.

Хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.

Цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *