Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлтээ гаргасан 11 951 хүний 5 497 нь тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна

Гадны улс орнуудаас иргэдээ татан авахаар энэ сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2 445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна. Одоогоор 55 улсаас 11 951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрээр, “Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3,000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14 000 гарсан.

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-д бий. Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11 951 хүний 5 497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна. Татан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс УОК-оос тавьсан шалгуурыг баримталж, хүмүүсээ татан авсан тул энэ хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрийгөө таван шаардлагыг хангахгүй гэж үзэн хүлээцтэй байсан иргэд маань саяхнаас өргөдлөө гаргаж эхэлсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *