Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Монголд хөрөнгө оруулалт хийдэг, хөдөлмөр эрхэлдэг гадаадын 200 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасан

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, 2020 оны нэгдүгээр сарын 6-наас 9-р сарын 22-ныг хүртэл дэлхийн 81 улсаас 22181 иргэнийг эх орондоо авчирлаа. 15685 иргэнийг тусгай үүргийн онгоцоор, 4176 иргэний БНХАУ-аас авчирсан. Үүнд бага насны хүүхэдтэй 2659 гэр бүл ирсэн.

Есдүгээр сарын нислэгүүд төлөвлөгөөний дагуу явж байна. Өнөө өглөө УБ-Будапешт, УБ-Сидней чиглэлийн хоёр онгоц хөөрлөө. Унгар улсын тэтгэлгээр сурах оюутнуудыг өглөөний онгоцоор хүргэж байна. Ингэснээр МИАТ-ын онгоц Будапешт хот руу анх удаа нислэг хийж

Монголд байнга оршин суудаг, холимог гэр бүл, Монголд хөрөнгө оруулалт хийдэг, хөдөлмөр эрхэлдэг гадаадын 200 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тиймээс 9-р сарын 29-ний өдөр нэг нислэг үйлдэж, иргэдийг “Рамада”, “Новотел” зочид буудалд тусгай үнээр байрлуулах учир манай тусгаарлах байруудад асуудал үүсэхгүй.

10-р сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлуулсан. Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10400 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан боловч буцах хугацаагаа хойшлуулах хүсэлтэй иргэд олон байна. Энэ тоо эцсийн дүн биш бөгөөд ойрын үе буцах хүсэлтэй 5000 гаруй иргэн байна гэж үзэж байгаа.

10-р сард Сөүл хот руу 7 нислэг хийхээр төлөвлөсөн. 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу нислэг үйлдэнэ. 16-ны нислэгээр гуравдагч орноос транзит нислэгээр ирэх иргэдийг авна. 10-р сарын 10-ны өдрийн нислэгээр Япон, 23-нд Франкфурт хот руу нэг нислэг хийнэ. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.

Япон улсад сурдаг, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 400 гаруй иргэний хүсэлт хүлээн авсан. Япон улс 159 улс руу хилээ хаасан. Гэхдээ тодорхой улсуудад хилийн хоригийг сулруулах арга хэмжээ авч байгаа. Бид Япон улс дахь ЭСЯ-тай нислэг хийх талаар зөвлөлдөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *