Categories
мэдээ нийгэм

​Л.Мөнхтөрийн “Хотын дарга хотжиж, нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарал хандуулах хэрэгтэй байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Баасан гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд онцолсон өдрийн сурвалжлагаараа малын арьс, шир, түүхийн эдийн үнэ ханш ямар байгааг тодрууллаа. Сүүлийн жилүүдэд малын арьс, үс, ноосны үнэ суларч, хог дээр хаягдах шахуу болсон билээ. Харин энэ жил малчид, иргэдээс хонины ноосыг ченжүүд килограмыг нь 1500-3000 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Үргэлжлэлийг нь дөрөвдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Хотын дарга хотжиж, нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарал хандуулах хэрэгтэй байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хэмээх хаягаар орж, бүртгүүлэн, захиалан унших боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд лхагва гаригт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд албан бичиг хүргүүлсэн билээ. Энэ талаарх тодруулгыг “Улс төрийн” тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Тэрбээр “Байсхийгээд л бичиг шидэлцээд байх нь зохисгүй хэрэг” хэмээн онцлон хэлжээ.

Хүүхэд хүчирхийлэлд өртөх байдал жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох албаныхан сануулсаар байгаа. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирж буй дуудлагын ихэнх хувийг ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлж байгаа гэнэ. Тэгэхээр өдөрт хүчирхийлэлд өртсөн, хэн нэгэнд зодуулсан, гадуурхагдсан, дээрэлхүүлсэн зэрэг 500-800 хүүхэд 108 дугаарын утаснаас тусламж хүсч холбогддог гэсэн үг. Энэхүү хүүхдийн хүчирхийлэлийн талаарх сурвалжлагыг манай сонины “Баримт, үйл явдал”-ын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай.

Эдийн засгийн арваннэгдүгээр нүүрнээс “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт километрийн гүнд үргэлжилж байна” хэмээх эдийн засгийн нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Мөнхийн залуу хайр”, “Нутаг”, “Санахын айзам”, “Ухаарлын уянга”, “Хувьтай айлын бэр” зэрэг дуугаараа олны танил болсон Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын захирал, дуучин Д.Бямбажавтай ярилцлаа. Түүний ярилцлагыг манай сонины арвангуравдугаар нүүрнээс сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *