Categories
мэдээ цаг-үе

Л.Халтар: Ирэх онд төмөр замын дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болсон. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө:

-Сүүлийн хоёр жил төмөр замын бүтээн байгуулалтын он жилүүд болж байна. 2019 онд эхэлсэн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явж байна. Мөн Гашуун сухайт Тавантолгойн төмөр замын ажил үргэлжилж байна. Ирэх оны долдугаар сард хилийн өртөөг байгуулан, Гашуунсухайт-ТТ төмөр замын хөдөлгөөнийг нээнэ.

Эдгээрийн дараа төмөр замын салбарт дараах дөрвөн том төсөл хэрэгжинэ.

Нэг. Зүүн баян өртөөнөөс Ханги мандал чиглэлийн төмөр зам . Энэ боомт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод ихээхэн түлхэц болно.

Хоёр. Дорнод аймгийн Чойбалсан-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил ирэх онд эхэлнэ.

Гурав. Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1208 км төмөр зам тавина. Ингэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулна. Засгийн газар төслөө боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх.

Дөрөв. Богд хаан төмөр замыг олон жил ярьсны эцэст өнгөрсөн долоо хоногт энэ төмөр замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. Трассыг удахгүй эцэслэнэ. Зургаан зөрлөгтэй, гурван өртөөтэй байна. Газар доогуур хэдэн хэдэн хонгил барина. Нийт 19 тонн газар шорооны ажил хийх урьдчилсан тооцоо гарсан. Энэ сард багтаан бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Богд уулын урдуур явж, зүүн талын Мааньт өртөөтэй холбогдоно.

Багахангай өртөө ажилладгаараа ажиллана. Багануураас УБ руу ирдэг нүүрс тээвэрлэх гол зангилаа нь энэ өртөө юм. Урд талаас нийслэл рүү орж ирээд бүх ачаа Багахангайгаар дайрдаг хэвээрээ байна. “Таван толгой төмөр зам” төрийн өмчит компанид таван жилийн хугацаатай, энэ замыг барих зөвшөөрөл өглөө. Эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ ОХУ, Японы Засгийн газрын зээл, дотоодын эх үүсвэрээр хөрөнгийг шийднэ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *