Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт болон Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ЗТХЯ-наас мэдээлэл хийж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
“Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий.
Нэгдүгээрт, Хил холболтын цэг хаагуур байх вэ? гэх асуудал. Тиймээс БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг тохирох ёстой. Энэ дээр өмнө нь бага зэрэг цаг алдсан. Гэхдээ аравдугаар сарын 11-нд Тавантолгой төмөр зам хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. өөрөөр хэлбэл хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ.
Хоёрдугаарт, Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын тал дээр хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын тал дээр монгол галт тэргээс хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачина гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв.