Categories
мэдээ нийгэм

Л.Халтар: Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажилд олон улсын тендер зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Зам тээврийн сайд Л.Халтар “Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой дараах хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *