Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: АН-ынхны эв нэгдэлгүй байдал бид үзэл бодолдоо үнэнч байж чадаагүйгээс болсон

БСШУ-ы сайд асан Л.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Ардчилсан намыг шинэчлэх шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан М.Батчимэг болоод АН-ын үе үеийн гишүүд дэмжигчид оролцсон юм.

Энэ үеэр Л.Гантөмөр: Өнөөдөр миний хувьд Ардчилсан намын энгийн нэг гишүүн. Энэ намд 18 жилийн турш намын гишүүн, ҮЗХ-ны гишүүн, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүхтэй. Намын жирийн нэг гишүүний хувьд, энэ намын төлөө санаа тавьдаг хүний хувьд, мөн та бүгдийн адил АН-ын маргаашийн ирээдүйн төлөө санаа зовдог нэг гишүүний хувьд энэхүү хэлэлцүүлгийг зохиож байна. Ер нь Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй юу гэдэг нь том асуулт. Та бүхэн дотор эргэлзэж байгаа хүмүүсч бий. Нөгөө талдаа АН-д зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байгаа гишүүд ч бий. Миний хувьд Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр нэг л асуулт тавьж байна. Ардчилсан намд асуудал байна уу? гэж. Эргээд харахад 2016 оны сонгуульд ард түмэн бидэнд итгэл үзүүлээгүй шалтгаан юу байв. Юуны өмнө би АН олон түмний итгэл авч чадаагүйн төлөө АН-ын жирийн гишүүдээсээ уучлал гуйх ёстой. Итгэл өгч дэмжиж байсан дэмжигчдээсээ бид нар бас уучлал гуйх ёстой. Ялалт байгуулсан цөөхөн хүмүүстэй баяр хүргэе. УИХ-ын болон түүний дараа болсон Орон нутгийн сонгуулийн дүр зургийг харахад, олон түмэн бидэнд итгээгүйн учир нь хэд хэдэн асуудалд байна. Олон түмнээс хэлж, шүүмжилж буй хамгийн гол асуудал нь АН эв нэгдэлгүй байна гэж. Яагаад бид эв нэгдэлгүй болсон бэ? гэдэг асуултууд тавигдаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Таван толгой хөдөлнө гэж хэвлэлээр орон даяар зарлахад, маргааш өглөө нь УИХ-ын дарга асан З.Энхболд Таван толгойг хөдлөхгүй гэж мэдэгдэл хийж байх жишээтэй. Тэгэхээр монголчууд АН-ын бодлого яг аль нь юм бэ гэдгийг ойлгохоо больж байгаа юм. Таван толгойгоос урагшаа төмөр зам тавина гэж Ерөнхий сайд нь хэлэхэд Зам тээврийн сайд нь энэ замыг хувийн хэвшлээр хийлгэхгүй гэж хэлж байсан. Энэ эв нэгдэлгүй байдал нь үндсэндээ АН та нар Засаглаж чадахгүй гэдэг ойлголтыг өгсөн. Эв нэгдэлгүй байдал хаанаас урган гарч ирсэн гэхээр бид үзэл бодолдоо үнэнч байж чадаагүйгээс үүдэлтэй. Бидний үзэл бодол маш тодорхой байсан. Харин энэ үзэл бодолдоо үнэнч байж чадаагүй нь АН-ын гол асуудал оршиж байна.

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дараахь дүрс бичлэгээс үзнэ үү!

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *