Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал уржигдар Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлдсэн бөгөөд өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжлэх юм. Өчигдрийн шүүх хурал дээр шүүгдэгч Л.Гансүх хангалттай баримт нотолгоонуудыг дэлгэж, өөрийн буруугүй гэдгээ илэрхийлж байсан бол хохирогч гэгдэх Багануур компанийн зүгээс өөрсдийн хохирсон гэх үндэслэлээ төдийлөн ойлгомжтой тайлбарлаж чадаагүй юм.