Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүх: Би бол Ерөнхий сайдад үйлчлэх албан тушаалтан. Надад эрх мэдэл байхгүй

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Яг одоо шүүгдэгч Л.Гансүх мэдүүлэг, тайлбар өгч байгаа юм. Тэрээр “Яллах дүгнэлтийг багагүй хугацаанд судалсан. “Нүүрс” гэдэг хөтөлбөр гараагүй байхад “Эм Жи Эл Эс Би” компанитай гэрээ хийсэн, нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарах ёстой байтал 27500 төгрөгөөр авсан, нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 50-60 мянган төгрөг байхад 80 мянган төгрөгөөр иргэдэд худалдаалсан. Жолоочоороо дамжуулан хувьдаа багагүй мөнгө авсан хэргүүдэд намайг буруутгаж байгаа. Энэ бүхэн бол гэрчийн мэдүүлгээр тавьсан өнгөц дүгнэлт. Гэтэл Авлигатай тэмцэх газар гэрчүүдийг тулгаж, айлгаж, хөтөлж байцаалт авсан. Энэ бол хууль бус асуудал. Шигшиж ангилсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр худалдаалах шийдвэр байхад 27 мянгаар зарсaн гэх хэрэгт барьцаалаад миний эсрэг мэдүүлэг авсан. Авлигатай тэмцэх газар энэ хэргийг анхнаасаа зохиосон юм. Би бол Ерөнхий сайдад үйлчлэх албан тушаалтан. Надад эрх мэдэл байхгүй” гээд тайлбар мэдүүлэг өгч байна.

Харин хавтаст хэрэгт хавсаргасан гэрчүүдийн мэдүүлэгт “Л.Гансүх нар нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зах зээл дээрх нүүрсний үнийг хөөрөгдүүлж, ташаа мэдээлэл зориудаар тараан улмаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төрлийн бизнес эрхлэгч цөөнгүй гэрчийн мэдүүлгээр дээрх асуудал нотлогддог. Улмаар нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, “Багануур” ХК-д багагүй хохирол учруулсан. Угтаа бол “Багануур” ХК нэг тонн нүүрсийг шигшсэн 39 мянган төгрөгөөр худалдаалж байж алдагдалгүй ажиллах байсан. Энэ шийдвэр нь ч гарсан байсан. Гэвч Л.Гансүх “Бүх алданги, асуудлыг бид шийднэ” гэсэн тул харзнасаар ийнхүү багагүй хохирол амссан. Мөн иргэдийг ч хохироож байсан. Тодруулбал, нүүрсийг шигшиж шуудайлахад 38-42 килограммын зөрүүтэйгээр савлагдаж, шуудайтай нүүрсний 20-30 хувь нь шаардлага хангахааргүй нунтаг байсан” гэжээ.

Тэгвэл “Эм Жи Эл Эс Би” компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нь 370 орчим сая төгрөгийн татвараас зайлсхийсэн, ажилчдын хоолны мөнгө, шатахууны төлбөрөөс онц их хэмжээний мөнгө “унагасан” гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Шүүх хурал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *