ОХУ-ын Москва хотод пауэрлифтингийн WRPF холбооны насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр эхэллээ. 46 дахь удаагийн тус тэмцээний эхний өдөр ОУХМ Л.Ганбаатар шахалтын төрөлд 225 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд түүнээс гадна Т.Амарзаяа, Ш.Ариунбаатар, Ш.Алтанбагана, Б.Гансүх, З.Мөнх-Эрдэнэ, Л.Мянганбаяр нар өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөнө.