Баар, фитнесс, саун, биллиард, спорт заал зэрэг спортын болон соёл урлагийн газруудын үйлчилгээг III сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гарсан. Уг шийдвэрийг танилцуулж НМХГ-аас мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг III сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.
Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүнтэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахааргүйгээр зогсооно.
Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй” гэв.