Бээжин-2022 олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Камила Валиева сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан ч гайхамшигтай гулгаж, 82.16 оноо авсан юм. Шилдэг гэдгээ дахин баталж, нэгдүгээр байраа хадгалсаар байгаа билээ.
Түүний хүнд нөхцөлд үзүүлсэн үзүүлбэр олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.
ТЭНГЭР ШИГ БАЙ…гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА” гэжээ.
Камила Валиева маргааш буюу энэ сарын 17-нд шийдвэрлэх үзүүлбэрээ үзүүлэх юм.