Categories
мэдээ цаг-үе

Л.Чинбат: Манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ

Л.Чинбат: Би 'Авьяаслаг Монголчууд' шиг нэг нэвтрүүлэг ч хийж хүрэхгүй  мөнгө хумсалж буяндаа... | Peak News

Цагдаагийн ерөнхий газраас “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна гэж энэ сарын 18-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд “Л.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар руу нь залгах үед дуудлагад хариу өгөлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэжээ. Энэ мэдэгдлийн дараа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийсэн байна.

Тайлбарт,
“Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа мэдэгдээгүй. Мөн манай өмгөөлөгчид 2021 оны 4-р сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчихөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ.

Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр тав дахь жилдээ шалгагдаж байна. “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хавар, зун, намартаа өглөө 05 цагаас шөнийн 00 цаг хүртэл тариан талбай дээр ажиллаж өнждөг.

Энэ хугацаанд ялангуяа цар тахалтай энэ хүнд цаг үед Монгол Хүндээ эх орныхоор хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг хямд хүргэх зорилготой ажилласаар ирсэн. Улсаас нэг ч төгрөг хууль бусаар авч, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай урамшууллын мөнгөний асуудлаар дөрвөн удаа тооцоо нийлээд өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан актууд, урамшууллын мөнгөтэй холбоотой санхүүгийн баримтуудыг үзээд Та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ биз ээ. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтанд манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *