Categories
мэдээ нийгэм

Л.Болормаа агсны цахим хуудсыг ар гэрийнхнээс нь эрхлэн гаргаж эхэлжээ

Наймдугаар сарын 7-нд буюу өчигдөр нэрт сэтгүүлч Л.Болормаа агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ар гэрийнхэн “www.bolormaa.mn” цахим хуудсыг эрхлэн гаргалаа. Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн хүч оюунаа зориулан, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсэд онцгой гавьяатай ажилласан олон эрхэм сэтгүүлчийн нэгэн тод төлөөлөл нь Л. Болормаа билээ. Түүний сэтгүүл зүйн салбарт зүтгэсэн, тэр дундаа өөрийнх нь үүсгэн байгуулж, салбарын гол хэвлэл болтол нь хөгжүүлсэн “Mongolian Mining Journal” уул уурхайн сэтгүүл юм.

Bolormaa.mn цахим хуудсыг нээснээр Л.Болормаа агсны бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа ажээ. Түүнчлэн Монголын шинэ залуу сэтгүүлчид, сэтгүүлчийн ангийн оюутнуудад бүтээлүүдийг нь нэг дороос судалж, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ уг шилдэг бүтээлүүдийг архивласан цахим хуудас ихээхэн чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *