Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Орон нутгийн сонгуулиар амьд царцаа биш цаасан царцаа дүнг зассан

Л.Болд гишүүн чуулганы хуралдаан дээр саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр:

Бид сонгуульд нэг хүнээр ч илүү санал авсан бол хүлээн зөвшөөрөх соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Гэтэл орон нутгийн сонгуульд энэ хэрэгжсэнгүй. Өмнө нь амьд царцаа явсан бол сая цаасан царцаа явж дүнг нь зассан байна. Үүнийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Үүний горыг бид хангалттай амссан. Таван хүний амь эрсдэж МАН байраа шатаалгасан. Өнөөдөр болтол үүний учрыг олоогүй, тайлагдаагүй л байгаа. Энэ бол Монголын төрийг цэвэр болгох та бидний эрхэм зорилго шүү. Ардчилалд хүн бүр янз бүрээр ханддаг байх. Гэхдээ ард түмэндээ нэг байх ёстой шүү. Ард түмэн бүхний дээд бүрэн итгэлтэй байх ёстой гэдгийг л хэлмээр байна гэв.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *