ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр:
“Манай улсад мутацид орсон вирус орж ирсэн эсэхэд асуулт тавьчхаад байж байна. Мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэхэд ганц, хоёр хувийн лаборатори хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Гэхдээ энэ тал дээр туршлага багатай гэдгээ мөн хэлж байсан.
ХӨСҮТ энэ чиглэлээр ДЭМБ болон бусад газрын дэмжлэгийг аваад геномын дарааллыг тогтоох аппаратуудыг худалдаж авахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн манай гурван мэргэжилтэн энэ чиглэлээр Японд сургалтад хамрагдаж байгаа. Тэд энэ сарын сүүлээр Монголд буцаж ирэх юм. Цаг хугацааны хувьд бид хожуу явж байна. Гэхдээ бид урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж мутацид орсон вирус эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногт багтаад шинжилгээний хариу гарах байх гэж найдаж байна.