Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Кёкүшюзан Батбаяр Монгол сумочдын зодооны асуудлаар мэдээлэл хийлээ

Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Батбаяр их аварга Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нартай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэрээр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзсан тухайгаа Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн нь энэ юм. Кёкүшюзан Батбаяр, “Монголын бөхчүүд караокед хэтрүүлэн ууснаар хоорондоо зодолдсон тухай асуудал байгаа. Нэгийгээ зодсон асуудал. Харин тэр нь хэтэрчихсэн. Түүнээс биш хэн нэгийгээ дээрэлхсэн, хонзон санасан юм байхгүй. Би очсон хойноо л мэдсэн. Харин Монголын сумогийн холбоог тэргүүлж, төлөөлж байгаа гэдгээрээ хоёр бөхийг уулзуулж асуудлыг шийдэх боломжтой гэсэн зөвлөгөөг сумогийнхон өгсөн” гэв. Мөн “хэрэг явдал цагдаад шалгагдаж байгаа учир асуудал хүндэрсэн. Харимафүжигийн дэвжээний ояката болон Таканоива А.Баасандоржийн ояката Таканохана нар харилцаа муу учир хэрэг нь цагдаа руу шилжиж, хүндэрсэн’ гэв. Харин их аварга Харумафүжигийн цолыг хураах эсэх, сумогоос хөөх тухай тодруулахад “Таканоива А.Баасандорж надтай утсаар холбогдохдоо “Хүнд гэмтэлтэй. Гавлын яс цуурсан, чих сонсохоо больсон” гэсэн. Гэвч би өөрийн нүдээр хараагүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *