Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Батбаяр хувийн эмнэлэг барихаар төлөвлөснийг сүмочид эмнэлэг барина хэмээн андуурчээ

Японы мэргэжлийн сүмод зодоглож буй монгол сүмочид нийлж эх орондоо хүүхдийн эмнэлэг барьж, улсад хандивлана гэсэн мэдээлэл өчигдрөөс эхэлж гарсан. Хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага үүнийг Хакухо М.Даваадорж аваргын санаачилга хэмээн мэдээлж, бүр нийтлэл гаргажээ. Зарим нь үндэсний бөхчүүдээс хандив нэхжээ. Уг мэдээлэл баттай эсэхийг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Батбаяраас тодруулахад “Би Яармагт “Сакура” сургуулиа байгуулаад удаагүй байгаа. Замын урд нь хүүхдийн эмнэлэг барихаар хөөцөлдөж байгаа юм. Тэрийг андуурсан юм болов уу. Монгол сүмочид тэгж яриагүй байх аа. Ташаа мэдээлэл цацагдчих шиг боллоо. Би л Яармагт японы хөрөнгө оруулалтаар хувийн эмнэлэг барихаар ярьж байгаа” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *