Categories
мэдээ нийгэм

Кёкшюзан Д.Батбаяр “Шогакукан” хэвлэлийн газрын өмнөөс уйчлалт гуйлаа

Японы хүүхдэд зориулсан “Корокоро” комик сэтгүүлд Чингис хааны духан дээр ёс бус зураг зурж хэвлэлтэнд гаргасан нь шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, уг сэтгүүлд “Чингис хаан”-ы “Чин”-г нь авч Чин Чин буюу эр бэлэг эрхтэн гэж бичээд хааны духан дээр нь эрхтэн зурсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Үүнээс улбаалан өвөр монголчууд эсэргүүцэн хэвлэлийн газрын урт жагсаал хийсэн.

Энэхүү асуудалаар Кёкшюзан Д.Батбаяр тус сэтгүүлийн редакцтай холбогдон залруулга хийхийг шаардсан байна. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа “Миний бие Эзэн богд Чингис хааныг маань “Боовон толгойт” хэмээн доромжилсон Японы “Корокоро” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Шогакукан” хэвлэлийн газрын эзэнтэй утсаар холбогдож энэ асуудалд эмзэглэж буйгаа хэллээ. Мөн энэ асуудлыг залруулж, нийт монгол туургатнаас уучлал гуйх ёстойг албан ёсоор илэрхийлэв.

Үүний хариуд Японы “Шогакукан” хэвлэлийн газрын эзэн надаар дамжуулан нийт монгол туургатнаас уучлал гуйж буйгаа хэлж, сэтгүүлийн бүх дугаарыг устган, дахин ийм нүгэл үйлдэхгүй гэдгээ амаллаа” хэмээжээ.

Г. МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *