Categories
гадаад мэдээ

Кувейт Улс Умард Солонгосын Элчин сайдыг улс орноосоо хөөжээ

Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг удаа дараалан зөрчиж байгаатай холбоотойгоор Умард Солонгосын Элчин сайдаас Кувейт улсыг орхин гарахыг шаарджээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Кувейт улсын ГХЯ-наас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улс Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн бүрэн эрхийг хоёр улс хоорондын хэргийг түр хамаарагчийн түвшинд хүртэл бууруулсан байна.

Кувейт бол Умард Солонгосын ЭСЯ байдаг Персийн булангийн цорын ганц улс юм. Тус улсад Умард Солонгосын хэдэн мянган иргэн ажилладаг билээ. Өнгөрсөн сараас Кувейт нь Умард Солонгосоос нэмж ажилчин авч, иргэдэд нь виз олгохоо зогсоосон юм.

Мөн Испанийн ГХЯ Умард Солонгосоос Испанид суугаа Элчин сайдыг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлаж, түүнээс Испани улсыг орхин гарахыг шаардсан байна.

Пуужингийн болон цөмийн туршилт хийн бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул заналхийлж буй Пхеньянтай дипломат ба санхүүгийн харилцаагаа таслахыг АНУ тэргүүтэй зарим улс орон мөн уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *