Кубын удирдагч асан Фидел Кастро 90 насандаа таалал төгслөө гэж түүний бага дүү Ф.Раул Кубын үндэсний телевизээр өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр 20-р зууны хамгийн хүчирхэг удирдагчдын нэг байсан юм. Түүнийг Кубын хувьсгалын эцэг хэмээн нэрлэдэг.
Кастро нь чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед АНУ-ын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлж эхэлсэн бөгөөд 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад түүний удирдсан хувьсгал ялж Батистын дарангуйлал үгүй болж Кастро БНКУ-ын ерөнхий сайд болж байжээ.
О.ӨНӨР