Categories
мэдээ спорт

Криштиану Роналду “Манчестер Юнайтед” руу эргэн очихоор болжээ

Алдарт хөл бөмбөгчин 36 настай Криштиану Роналду 18 наснаасаа хойш тоглосон “Манчестер Юнайтед” клубт эргэн очихоор болжээ. Италийн “Ювентус” клубээс “Манчестер Юнайтед” руу шилжих гэж буйгаа тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. “Манчестер Юнайтед” мөн “Гэртээ тавтай морил Криштиану” хэмээн Твиттертээ бичжээ.

“Манчестер Юнайтед” “Ювентус”-тэй Роналдуг авах тохиролцоонд хүрсэн бөгөөд ямар нөхцөлөөр авч байгаа талаар хэлэлцээртээ нарийн тусгах болно гэв. Баасан гаригт Роналду “Ювентус”-ын бэлтгэлд очсон нь багийнхантайгаа салах ёс гүйцэтгэх зорилготой байсан гэж Италийн спортын сэтгүүлчид бичжээ.

Роналду 2003 онд 18 настай байхдаа “Манчестер Юнайтед”-д тоглож эхэлсэн ба зургаан улирлын туршид 118 гоол хийж байв.

Дараа нь “Реал Мадрид”-д есөн улирлын туршид 450 гоол хийсэн байна. 33 насандаа тэрээр Италийн “Ювентус” клубт орж гурван улиралд 101 гоол хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *